Тусгай үүргийн нислэгээр 95 иргэн эх орондоо иржээ
2021 оны 6 сарын 06
Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу зургадугаар сарын 6-ны 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 95 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Дрийм”, “Ти Жи Эс” зочид буудалд тусгаарлалаа.
Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 33 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627554
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: