ТУУЛ ГОЛ таны тухлах газар мөн үү!!! ТУУЛ ГОЛ таны тухлах газар мөн үү!!!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТУУЛ ГОЛ таны тухлах газар мөн үү!!!

2021 оны 6 сарын 07

Зургаан сард гарч, зуны улирал сая л хаяанд ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуны аагим халуун өдрүүд эхэлж, хөл хорионд байсан иргэд аль болох л агаар, салхи амтлахыг хүсэн хаа нэгтээг зорьсон нь нууц биш. Хотын иргэдийн хамгийн их зорьдог газрын нэг бол Туул гол юм. Өнгөрсөн амралтын өдрөөр хөл хөөр ихтэй, дуу шуугиан тасраагүй газрын нэгээр яах аргагүй Туул гол орно. 

Гэтэл Туул голын эрэгт амрах иргэд өдөрт 1000-аараа илэрч байгаа коронавирусийн халдварыг тоож байгаа нь нэгээхэн ч үгүй гэж хэлэхэд буруудахгүй. Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих гэх энгийн дэглэмийг зөрчсөн тэднээс бусдыг нь нэхэх нь илүүц биз. Олон ч хүүхэд бужигнаж, олон ч хүмүүс ажлын алжаалаа тайлна нэрээр шилтэй архи мултлан байх энэ цаг хугацаанд "коронавирусийн халдвар" гэгч мартаж болохгүй зүйлийг ор тас мартсан нь харагдана. Сүүлийн үед хүүхдүүд халдвар авах нь нэмэгдэх хандлагатай болсон тул хүүхэддээ тавих хараа хяналтаа улам нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн албаныхан зөвлөөд байгаа. Тэгвэл энэ байдал Туулын эрэг дээр эсрэгээ байгаа нь харамсмаар. 

Үүнээс гадна хараа хяналт бага тавьснаас болж хүүхэд усанд осолдох хэрэг зуны улиралд цөөнгүй гардаг. Сарын өмнөхөн бид тавхан настай хүүхдээ согтуу ээжийн балгаа усанд алдсан. Энэ мэт хэрэг дахин бүү давтагдаасай... 

Бороо, ус элбэгтэй эдгээр өдрүүдэд та өөрийгөө болон үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, халдвараас сэргийлэхийг уриалж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627574
0 эможи

keyboard_arrow_up