Монгол Улсад Америкийн ТТГ нь Оросын Тагнуулын албанаас илүү ажиллаж байна Монгол Улсад Америкийн ТТГ нь Оросын Тагнуулын албанаас илүү ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсад Америкийн ТТГ нь Оросын Тагнуулын албанаас илүү ажиллаж байна

2021 оны 6 сарын 07

Arslan.mn

Оросын Взгляд.ру /vz.ru/-д Евгений Крутиковын бичсэн Монголтой холбоотой нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Оростой хөрш Монголд тагнуулын дуулиан өндөрлөлөө. Монголын ТЕГ-ын ажилтнууд Оросын тусгай албанд ажилласан хэргээр удаан хугацаагаар шоронд хоригдохоор шүүхийн шийдвэр гарсан. Гэхдээ хамгийн том асуудал бол энэ бүгдийн ард Америкийн тусгай алба байгаа нь тод харагдаж байна.

ТЕГ-ын (гадаад тагнуулын) хоёр ажилтныг тус бүр 14 жил хорих ялыг Улаанбаатар хотын дүүргийн шүүх гаргасан шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүх баталжээ. Тэднийг Оросын тусгай албанд ажилласан хэмээн буруутгаж байгаа юм. Энэ бүгд Монголын ГХЯ-ны сайдын Москвад хийх айлчлалын өмнөхөн болсон. Орос, Монголын түүхэн харилцааны зүгээс харахад ч, яг юу болоод байгааг тунгааж үзье.

Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нар нь ТЕГ ажилладаг ба тэд маш нууц зүйлийг Улаанбаатар дахь Оросын элчингийн нэгэн ажилтанд дамжуулсан гэж Монголын эх сурвалжууд мэдээлсэн. Эхэндээ нэг нь зохион байгуулагч хэмээн хоёр жилээр илүү ял авсан байсныг давж заалдан ялын хэмжээ багасаж адил болсон. Оросын дипломат ажилтнуудыг албадан гаргах тухай дурдаагүй байгаа юм. Энэ хоёр хүн аль эрт 2019 онд баривчлагдсан ба шүүх үйл ажиллагаа удаан үргэлжилсэн.

Дашрамд дурдахад, 2019 онд энэ баривчилгааны дараа ТЕГ-аас ард иргэддээ хандан гадаадын тагнуулын байгууллагуудтай холбоо барихгүй байхыг уриалжээ. Үүнээс дүгнэхэд зарим албан тушаалтнууд, тэр дундаа өндөр албан тушаалтнууд гадаадын тагнуулын албадтай хамтран ажиллах нь ихэссэн гэж харагдаж байна. Монголын ТЕГ-аас энэ бүгд ядууралтай холбоотой бөгөөд иргэдээ худалдагдахгүйгээр үл барам харин тэднийг хэрхэн элсүүлэх гэж оролдсон талаар мэдээлэл өгөхийг хүссэн байна. Энэ бүгд эвгүй сонсогдож байгаа ч, байдал ийм л байна.

Энэ түүх хачирхалтай, ойлгомжгүй л зүйл. ВЗГЛЯД сонины олж мэдсэнээр баригдсан хоёр хүний нэг нь Москвад ДХЯ-ны академид суралцаж байжээ. Дээрх хоёр ажилтны нэр Монголд ихээхэн түгээмэл нэрүүдийн нэг.

Стамбул дахь Монголын дэд консул Баттүшиг нь 2019 онд Германы Дрезден хотод дипломат дугаартай машинаар 70 кг гашиш тээвэрлэж яваад саатуулагдсан. Монгол Улс түүний дипломат халдашгүй эрхийг цуцалсан тул Дрездений шүүхээс 11 жилийн ял өгчээ. Уг машины жолоочоор 20 гаруй жил дипломат алба хашсан, урьд нь ГХЯ-ны сайдын хувийн жолооч байсан Эрдэнэбаяр  явжээ. Дэд консул Баттүшиг Германы шүүхэд хачирхалтай түүх ярьсан нь, жолооч Эрдэнэбаяр нь тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд Баттүшиг түүний үүрэг даалгавраар “амьд өгөөш” болж хар тамхины наймаачдыг барих үүрэг гүйцэтгэж явсан гэжээ. Германы шүүгчид түүнд итгээгүй. Эрдэнэбаяр шийтгүүлэлгүй, нутаг буцсан.

“Монголын тагнуул” гэдэг үгийг сонсоод шоолох хэрэггүй. Тэд Оросын зааж сургасан уламжлалт аргаа дээрэмчдийн аргатай хослуулсан, их түрэмгий тусгай алба болсон. Жишээ нь,  2014-2017 онд Монголын тагнуулын албыг Батын Хурц гэж хүн тэргүүлж байсан. Түүнийг хүн хулгайлсан хэргээр Европод эрэн сурвалжилж байсан. 2003 онд Хурцын бүлгийхэн Францад цагаачилсан Дамирангийн Энхбатыг хулгайлжээ. Түүнийг Моссадын сонгомол арга, ЗХУ-ын ОГПУ 1920-1930 оны уламжлалт барилаар машины тээшинд хийн Бельги, Германаар дамжуулан Монголд авчирчээ. Монголд түүнийг удаан эрүүдэн шүүсэн бөгөөд тэрээр шоронд нас баржээ. Энхбатыг Монголын ардчиллын алтан хараацайн нэг С.Зоригийг 1998 онд хөнөөсөн хэргээр буруутгаж байсан юм. С.Зориг нь алуулахаасаа өмнө Монголын Дэд бүтцийн сайд байсан ба томоохон албан тушаалд өрсөлдөх боломжтой нэгэн байжээ. Тэрээр 1990 оноос эхлэн өөрчлөн байгуулалтын барууны талыг баримтлагч  “ардчиллын манлайлагч” байсан юм.

Зарим монголчууд С.Зоригийн аллагыг Жон Кеннедигийн аллагатай зүйрлэдэг. Гэвч энэ үйл явдлыг  Монголын тал нутгаас өөр газар мэдэхгүй.

2010 онд Батын Хурц MI6, MI5-тай хамтын ажиллагааны шугамаар Лондонд ирсэн боловч Хитроу онгоцны буудалд түүнийг баривчлан Герман руу хүргэсэн. Гэвч 2011 онд Ангела Меркель Монголд айлчлахын өмнө германчууд түүнийг суллан, тэрээр Монголын ТЕГ-ыг тэргүүлэх болжээ. Тиймээс Монголын тагнуулын албаар тоглоом хийх хэрэггүй. Хэн нэгэн Петров, Боширов биш шүү.

Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Япон, Өмнөд Солонгосчуудыг харьцахад Монголын ТЕГ зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг мэдээ бий. Японы Шинзо Абэгийн Засгийн газрын үед тагнуул ба судалгааны албаны дарга байсан Сигэру Китамура нэг бус удаа Улаанбаатарт ирж байсан гэх баттай бус мэдээ байдаг. Китамура Улаанбаатарт ирээд Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчидтэй уулзан Шинзо Абэ, Кин Чен Унтэй уулзах боломжийн талаар болон Хойд Солонгосын тагнуулуудын хулгайлсан Японы иргэдийг хайх талаар ярилцсан. Бүр Ким Ир Сены үед ийм хэрэг гарч байсан. Энгийн Япон иргэдийг жишээ нь загасчдыг хулгайлан, Хойд Солонгосын тагнуулын алба, цэргийхэнд Япон хэл заалгаж байжээ. Зарим нэг нь зугтаж чадсан ч ихэнх нь Хойд Солонгост алга болсон ба энэ нь Японы хувьд эмзэг асуудал юм.

Монгол бол дамжин өнгөрөх газар. 2018 онд Туркууд Улаанбаатарт “Хурцын аргыг” хэрэглэх гэж оролдсон. Бүлэг туркууд Улаанбаатар дахь Турк-Монголын сургуулийн захирал Вексель Акчайг хулгайлан, Анкарагаас ирсэн тусгай онгоцоор авч явах гэж оролдсон. Акчайн буруу бол тэрээр Фетхулл Гюлены нийгэмлэгт хамааралтай ба уг сургууль нь өөрөө “Гюллены сектын” хэмээгддэг боловсролын сүлжээний нэг юм.

Европ царайтай хүн бас нэгэн европын толгойд уут углаад машинд хийж байгааг ажигч иргэд харсанаар монголчууд Акчайг онгоцны буудал дээр Туркийн тусгай албаныхнаас салгаж авч чадсан юм. Маш том дуулиан болсон. Гэхдээ энэ бол Монгол дахь гадаадын тусгай албадын үйл ажиллагааг маш тод харуулсан явдал юм. 

Дээрх тохиолдол арай л өөр. Сүүлийн үед Монгол Улс АНУ-ын тусгай албаны сонирхлыг ихээхэн татаж байгаа гэсэн мэдээлэл бий. Америкийн бодлого бол Хятадыг ямар ч аргаар хамаагүй дотроос нь задлах. Тэд үндэстэн, ястаны хүчин зүйлд онцгой анхаарлаа хандуулж байгаа. АНУ үе шаттайгаар Уйгур, Түвдэд тусламж дэмжлэг үзүүлж, тэр дундаа зэвсэг, тусгай албаны аргаа хуваалцаж байгаа. Монголчуудыг ч ихээхэн дэмжих болсон.

Бүс нутаг дахь үндэстнүүдийн адил монголчууд ч ихээхэн үндсэрхэг үзэлтнүүд. Өвөр Монголын нутаг дэвсгэрийг монголчууд өөртөө хамааруулан авах хүслийг нь Зөвлөлт засгаас тас хорьж байжээ. Дэлхийн II дайн дуусахад энэ газар Хятадых биш, Манж-Го улсын нутаг байсан ч Монголд нэг метр ч газар олгогдоогүй юм. 1939 оны Халхын голын дайнаар Монголын арми хил давах гэж оролдсон бүх оролдлогыг  Жуков үгүй хийж байжээ.

Одоо Америкчууд “Оросууд та нарыг олон жил хазаарласан, одоо бид туслахад бэлэн” хэлж байна.

Түвдүүдийн хувьд ариун газар болох Энэтхэгийн Дарамсалад түрүү жил Америкийн ТТГ болон ТББ  зохион байгуулсан “Түвд, Өвөр Монголыг дэмжих” бага хурал болсон. Сигэру Китамурагийн оролцоотойгоор Японд анх үүсгэн байгуулагдсан “Өмнөд Монголын конгресс” гэх байгууллага уг арга хэмжээнд бас оролцжээ. Уг байгууллагыг Америкийн ТТГ ивээн тэтгэдэг...

Энэ бүгдийг удирдахын тулд Улаанбаатарыг зөв чиглүүлэх хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарыг Хятадын сайн хөрш Москватай харьцах боломжийг нь үгүй хийх хэрэгтэй. Монголд өөр бодлоготой Америкийн ТББ үйл ажиллагаа явуулахыг оросууд хүсэхгүй, учир нь Буриадад нөлөөлж болзошгүй. Өөр бас Хятад болон Оросод амьдардаг манай үндэстэн ч бий.

Монголын тагнуулын албаны даргын албан тушаал нь хэт улстөржсөн нь байдлыг хүндрүүлж байна. 

Монголын дотоод улс төрийн байдал ойлгомжгүй, шинээр гарч ирсэн Ерөнхий сайд бүр Цагдаа, Тагнуулын газрын даргыг сольдог. Энэ нь Монголын улс төрд тусай албадынхан нь нөлөөтэй болоход хүргэсэн. Харин Монголын цэргийнхэн аль эртнээс Хятадын дарамтад орж, улс төрөөс жийгдэж байгаа. Сүүлийн хэдэн арван жил Москвад төгссөн Монголын офицеруудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан, шоронд хийх зэргээр нэр хүндийг унагасан нь Хятадын нөлөөтэй гэж үздэг. Монголын Тагнуулын алба нь АНУ, Хятадын байнгын дарамтад байдаг.

Энэ байдлаас дүгнэхэд Оросын тусгай албатай хамтран ажилласан гэж дээрх ажилтнуудад ял өгч байгаа нь Америкийн тал амжилттай ажиллаж байгаа шинж юм. Монголд хятадуудын нөлөө хэр  их байгаа нь улс төрийн ил харилцааны хөшгөөр хаагдаж байна. Гэвч анхаарахгүй орхиж болохгүй ноцтой баримт байдаг байна. Монголоос Москва руу таны санаснаас ойрхон. Монголоос Красноярск хүртэл далавчит пуужин 6 мин л ниснэ. Үүнийг зөгнөл гэж бодож ч болно.

www.vz.ru

З.Батцэцэг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627587
0 эможи

keyboard_arrow_up