Монгол Улсын визийн хүчинтэй байх хугацааг 150 хоног болгон өөрчиллөө
2021 оны 6 сарын 07
Монгол Улсад орох виз нь гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэх хүртэл 90 хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 150 хоног болгон өөрчиллөө.
Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй богино байсан бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал хийж байгаа болон аяллаа эртнээс төлөвлөдөг гадаад иргэдийн хувьд хүндрэл үүсгэдэг байна.
Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр визийн хүчинтэй хугацааг уртасган 150 хоног болгон өөрчилж, олон улсын жишигт нийцүүллээ. Ийнхүү визийн хүчинтэй байх хугацааг одоо байгаагаас уртасгах нь гадаадын иргэдэд учрах хүндрэлийг бууруулах давуу талтай юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
627588
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: