ОСНААУГ-ын ажилтнуудын орон сууц барих ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ ОСНААУГ-ын ажилтнуудын орон сууц барих ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ-ын ажилтнуудын орон сууц барих ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

2021 оны 6 сарын 08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хамт олонтой энэ сарын 04-ний өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д уулзалт хийлээ. Тэрээр хурлыг нээж үг хэлэхдээ Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол баригдах талаар танилцуулсан бөгөөд үүнд дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хамгийн тулгамдаж байгааг дурдав.

Энэхүү ажилд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын туршлагатай ажилтнууд хэрэгтэй байгааг онцолж, бүтэц орон тоо, байгууллагын чиг үүрэг, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, тус газрын ажилтнуудад талархал илэрхийллээ.

Хурлын үеэр ажилтнуудаас ирсэн санал хүсэлтийн дагуу “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын ажилтнуудын орон сууцны байр барих газрын асуудлыг шийдэж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаас нь хууль эрх зүйн шинэчлэлтийг яаралтай хийх, мэргэжлийн улсын байцаагчтай болох, хөрөнгө оруулалтын ажлуудыг судлах зэрэг олон асуудлыг хөндсөн ач холбогдолтой уулзалт боллоо.

Мөн тус хурал дээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3“-ын ахмад ажилтан Б.Оюунчимэг "Алтан гадас одон”, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8”-ын Хэсгийн инженер Пүрвээгийн Шижирбатыг “Шударга журам медаль”-аар тус тус шагнав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
627611
11 эможи

keyboard_arrow_up