Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгчээ Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгчээ

2021 оны 6 сарын 08

Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачлан хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх "Олимпизмийн шинэ эрин" төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцсон байна.

“Токио-2020” олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627622
0 эможи

Бараг хүн алсан
2021-06-09 05:38
Яагаад ялаа эдлэж хожим сэтгэл амар явахаа боддоггүй юм бэ
keyboard_arrow_up