Амины орон сууц барих иргэд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ авах боломжтой Амины орон сууц барих иргэд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ авах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Амины орон сууц барих иргэд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ авах боломжтой

2021 оны 6 сарын 08

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар “Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэлэлцэж дэмжжээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэж буй аж.

Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байдгаас хамаарч банк энэ төрлийн зээл олгохоос татгалздаг байна.

Барилга, хот байгуулалтын яамны харъяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь амины орон сууцанд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийг баримталж ажиллах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627625
0 эможи

keyboard_arrow_up