Албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан гэх хэргийн шүүх хурал хойшиллоо Албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан гэх хэргийн шүүх хурал хойшиллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.06.14/ товлогдсон билээ. Хэдий тийм боловч Ховд аймагт оршин суудаг нэр бүхий 11 шүүгдэгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн “4 шүүгдэгч нь ойрын хавьтлын улмаас гэрийн тусгаарлалтад орсон” мөн аймгийн Онцгой байдлын комисс нь “Халдвартай бүс нутаг руу явуулах боломжгүй” гэсэн албан бичиг ирүүлсэнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Цэцэг суманд байдаг “Цагаан эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр “Өгөөжтэй Өв” ХХК-ийн эрхийг ашиглаж, хууль бусаар гянтболд /вольфром/ олборлож, зарим эрх бүхий албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт Р.Баатархүү нарын 30 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

НПГ-аас тус хэрэгт холбогдох хуулийг үндэслэж, яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны наймдугаар сарын 14-нд хүлээлгэн өгсөн байна.

 

Эх сурвалж: БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627809
0 эможи

keyboard_arrow_up