Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодсон эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодсон эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодсон эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд хэсэг бүлэг эмэгтэйчүүд архидан согтуураад байна гэх иргэний дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очжээ.

Улмаар О гэх залууг эрүүлжүүлэхээр цагдаагийн хэлтэст авч ирээд дараагийн дуудлагад явсан байна. Харин энэ хойгуур тус залууг цагдаагийн хэлтсээс авахаар ирсэн гурван согтуу эмэгтэй үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн биед халдаж, зодож танхайрчээ.

Тодруулбал “Тухайн залууг явуулах боломжгүй, дуудлагаар авч ирсэн цагдаа нар мэднэ” гэж хэлэхэд согтуу бүсгүйчүүд үл зөвшөөрч, улмаар эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэж, хамжин зоджээ.

Тухайн үед эрүүлжүүлэх байрны эмч ирж тэднийг салгасан байна. Тэдгээр эмэгтэйчүүд цагдаагийн алба хаагчийг зодсоны дараа ч шаардлага эсэргүүцэн орилж, чарлаж байсан байна. Согтолтын зэрэг нь ч
өндөр байжээ.

Үүний улмаас цагдаагийн алба хаагчийн тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан байх юм.

Тэгвэл тэдгээр эмэгтэйчүүдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2021 оны зургадугаар сарын 8-нд болж, тэдэнд торгох ял оноожээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627822
1 эможи

Зочин
2021-06-15 12:13
Өөө хөөрхий ёстой нэг цадигаа ч алдаж байнадаа монголчууд жаахан хатуу шаардлагатай байх хэрэгтэй
keyboard_arrow_up