“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зохион байгууллаа
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зохион байгууллаа.
Уралдаанд нийт 27 иргэний 30 эссе бичлэг ирсэнээс тэргүүн байранд Сүхбаатар сумын иргэн А.Алтансугар, дэд байранд аймгийн прокурорын газрын туслах ажилтан Г.Манилцэцэг, гуравдугаар байранд Баянгол сумын Аврах гал унтраах 40 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ч.Хишигбаяр, тусгай байранд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч Т.Намуун нар шалгарсан байна.
Оролцогчдын эссег эмхтгэл болгож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын салбар зөвлөл болон цагдаагийн хэлтэс, тасгуудад хүргүүлэхээр болжээ.