ЗХЖШ-ын удирдлагууд эрх мэдлээ ашиглаж доод албан тушаалтнаа ДАРАМТЛАН ажлаас нь гаргахад хүргэжээ ЗХЖШ-ын удирдлагууд эрх мэдлээ ашиглаж доод албан тушаалтнаа ДАРАМТЛАН ажлаас нь гаргахад хүргэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗХЖШ-ын удирдлагууд эрх мэдлээ ашиглаж доод албан тушаалтнаа ДАРАМТЛАН ажлаас нь гаргахад хүргэжээ

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын буруу шийдвэрээс болж ажил алба, нэр төрөөрөө хохирсон гэх иргэн О.Батдэлгэр, түүний өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ. Иргэн О.Батдэлгэр нь ЗХЖШ-ын харъяа 032-р ангид ахлах ахлагч цолтой ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ.

О.Батдэлгэр “ЗХЖШ-ын харъяа 032-р ангийн удирдлагуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон. Байлдагч Г.Бямбадоржийн цэргийн алба хаах хугацаандаа надад зодуулсан гэх гомдлын дагуу ЗХЖШ-аас хурандаа н.Ариунболд, н.Батжаргал нар ирж шалгасан. Хэргийн шийдвэр эцэслэн гараагүй байхад шалгалт хийсэн удирдлагууд намайг нэг хоногийн дотор ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардсан. Миний гэм буруу тогтоогдоогүй байхад эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр ажлын байран дээр дарамт, шахалт үзүүлсэн. Иймээс миний бие дөрөвдүгээр сарын 22-нд өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн. Г.Бямбадорж гэх залуугийн гүтгэлгээс болж ажлаасаа гарч, таван хүүхдээ тэжээж чадахгүйд хүрч байна.

Би Г.Бямбадоржид гарч хүрч байгаагүй. Г.Бямбадорж нь 2019 оны намар цэргийн албанд татагдан ирсэн бөгөөд 2020 оны аравдугаар сард халагдсан. Энэ хугацаанд тус байлдагчийн эгч болон ахаас миний дансанд 140 мянган төгрөг орж ирсэн. Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан цэргүүдэд ахуйн хэрэглээний зүйлс дутмаг байсан. Иймээс эргүүлд гарч байгаа ахлагч нараар дамжуулан хэрэгтэй зүйлсээ авахуулья гэх саналыг цэргүүд ротын даргад тавьсан.

Гэрээс нь орж ирсэн мөнгөөр ахуйн хэрэглээний зүйлс авч өгөөд, баримтыг нь үзүүлж байсан. Зодуулсан гэх цэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчийн эмнэлгүүдэд үзүүлсэн. Эмчийн үзлэгээр үрэвслээс шалтгаалсан гэх онош гарсан. Гэтэл байлдагчийн ар гэрийнхэн эмчээс нь зодуулсан гэх бичиг хийгээд өгөөч гэж гуйсан байгаа талаар мэдээлэл авсан” гэсэн юм.

О.Батдэлгэр болон түүний өмгөөлөгч ЗХЖШ-аас уг хэрэгт холбогдуулан очиж шалгалт хийсэн гэх алба хаагчдыг шалгуулахаа мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
3
confuse an post
2
angry an post
6
627851
15 эможи

Гэрч
2021-06-19 15:30
Энэ хүүхдийг мэднэ хүн зодох хүү биш тэр шалгасан гээд байгаа нөхдүүдийг шалгах хэрэгтэй ар гэрийн байдлыг нь харж хэл ам хийх чадваргүй гэж үзсэн байх магадлалтай
Oyunaa
2021-06-17 16:05
Zodoogui bhd zodson gj gvtgedeg l yum bh da,sonin yuma
A
2021-06-16 23:00
Hogiin ymaa ter tseregch ter ar gern yugach mdkvv bj hvnii amidralaar toglood hayhim da
Зочин
2021-06-16 21:24
Тиймээ учир нь олдох байлгүй дээ. Цагдаагаар шалгуулаад нэр төрөө сэргээлгээд авбал эргээд албандаа орж ажиллаж болох байхаа.
Зочин
2021-06-15 20:46
Одоо ч бас учиртай бгаа шуу. Дээр уед Цэргийн прокурор,Тусгай тасгаас цэргуудээр Нэргуй захидал гэж хучээр худлаа захиа бичуулээд, олон аавын хуугын амьдралаар тоглосон доо...
keyboard_arrow_up