Нэг өдөрт унадаг дугуйтай гурван хүн автомашинд мөргүүлсний хоёр нь хүүхэд байна Нэг өдөрт унадаг дугуйтай гурван хүн автомашинд мөргүүлсний хоёр нь хүүхэд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нэг өдөрт унадаг дугуйтай гурван хүн автомашинд мөргүүлсний хоёр нь хүүхэд байна

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 379 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 гэмтэж, Орон нутгийн замд 2 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 3 бүртгэгдсэн байна. Тухайлбал:

Нийслэлд

  • 2021.06.14-ний өдрийн 19 цагийн орчим Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.14-ний өдрийн 00 цагийн орчим Сонгино-Хайрхан дүүрэгт суудлын автомашины жолооч нь унадаг дугуйтай хүүхэд  мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.14-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт суудлын автомашины жолооч нь унадаг дугуйтай хүүхэд мөргөж гэмтээсэн.

Орон нутагт

  • 2021.06.14-ний 13 цагийн орчим Ховд аймагт суудлын автомашин онхолдож зорчигч эмэгтэй амь хохирсон.
  • 2021.06.14-ний өдрийн 00 цагийн орчим Өвөрхангай аймагт ачааны автомашин онхолдож, зорчигч эмэгтэй гэмтсэн.
  • 2021.06.14-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар аймагт мотоциклтой хүн онхолдож, зорчиж явсан эмэгтэй гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Автомашин унадаг дугуй мөргөсөн-3

Орон нутагт:

  • Мотоциклтой хүн гэмтсэн-1
  • Онхолдох хэлбэрээр-2

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 42, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 58 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627886
0 эможи

Зочин
2021-06-18 08:39
Er n bol dugui unah gj bga bol ehleed ayulgui bdlaa sn hangah hrgt ydaj ulaannovoo. Gerliig ylgaj surah hrgtdee
keyboard_arrow_up