Улаабаатарт 18-20 хэм дулаан байна Улаабаатарт 18-20 хэм дулаан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 06, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улаабаатарт 18-20 хэм дулаан байна

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байна.

2021 оны 6 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.19-21 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

2021 оны 6 дугаар сарын 19-23 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун  аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 19-нд зүүн аймгуудын нутгаар, 21, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627939
0 эможи

keyboard_arrow_up