Тэрэлжийн замд суудлын автомашин буга дайрч, замын хажуу руу онхолдсоноос жолооч болон зорчигчид гэмтэл авчээ Тэрэлжийн замд суудлын автомашин буга дайрч, замын хажуу руу онхолдсоноос жолооч болон зорчигчид гэмтэл авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тэрэлжийн замд суудлын автомашин буга дайрч, замын хажуу руу онхолдсоноос жолооч болон зорчигчид гэмтэл авчээ

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 2 хүн гэмтэж, Орон нутгийн замд 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал:

Орон нутагт

  • 2021.06.17-ны 08 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын нутагт согтуурсан үедээ Haojim маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч өндөр хүчдэлийн шон мөргөж жолооч гэмтсэн.
  • 2021.06.17-ны 22 цагийн орчим Архангай аймгийн Хашаат сумын нутагт Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож зорчиж явсан хүүхэд гэмтсэн.
  • 2021.06.17-ны 23 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч нас барсан.
  • 2021.06.17-ны Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Арвайн хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч нас барсан.
  • 2021.06.17-ны 02 цагийн орчим Налайх дүүргийн нутаг Тэрэлжийн замд суудлын автомашин 1 тооны Буга дайрч замын хажуу руу онхолдож, жолооч зорчигч 3 хүн гэмтсэн осол хэрэг бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 80 зөрчлийг илрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 47 зөрчлийг илрүүлж ажилласан.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 80, орон нутагт 22, улсын хэмжээнд нийт 102 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
1
sad an post
16
ouch an post
4
confuse an post
6
angry an post
9
627966
48 эможи

Моогий л
2021-06-19 20:44
Харамсалтай юмаа
Готовдорж
2021-06-18 17:10
"Согтуу"арга хэмжээ зохиож байна гэх юм.Тэгээд энэ согтуу жолооч нар улам нэмэгдээд байх юм.
keyboard_arrow_up