Мөрдөгчийн МЭДЭГДЭЛ-ийн мөрөөр “Эрдэнэт үйлдвэр“, “Монголросцвемтет“ ТӨҮГ-ын дарга, удирдлагуудтай ЦАХИМ УУЛЗАЛТ хийжээ Мөрдөгчийн МЭДЭГДЭЛ-ийн мөрөөр “Эрдэнэт үйлдвэр“, “Монголросцвемтет“ ТӨҮГ-ын дарга, удирдлагуудтай ЦАХИМ УУЛЗАЛТ хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Мөрдөгчийн МЭДЭГДЭЛ-ийн мөрөөр “Эрдэнэт үйлдвэр“, “Монголросцвемтет“ ТӨҮГ-ын дарга, удирдлагуудтай ЦАХИМ УУЛЗАЛТ хийжээ

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас авлига гарч буй шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, таслан зогсоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол үе шаттай зохион байгуулдаг. Энэ удаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дарга, удирдлагуудтай 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, 2020, 2021 онуудад хүргүүлсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн МЭДЭГДЭЛ-ийн мөрөөр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтын үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Хуулийн хэлтсийн дарга Г.Болдбаатар, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Энхжин нар Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэл хийв.

Arslan.mn

Мэдэгдлийн мөрөөр дээрх төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь авлигын гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр ажилтан, албан тушаалтнуудыг ёс зүйн болон авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулж, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнуудын албан хэрэгцээнд ашигладаг гар утсанд авлигын эсрэг агуулга бүхий HITone үйлчилгээ нэвтрүүлэх, үнэлгээний хорооны дүгнэлтэд өдөр тутам мониторинг хийж, гарсан зөрчлийг арилгах, санхүүгийн хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнтэй танилцаж, цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах талаар зөвлөмж өгөв.

Тодруулахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд заасны дагуу аливаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокуророос зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгуулах арга хэмжээг авахуулахаар МЭДЭГДЭЛ бичиж хүргүүлдэг ба мэдэгдэл хүлээн авсан хуулийн этгээд нь энэ хууль болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг авч, хариуг 1 сарын дотор мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Харин энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, торгох шийтгэл хүлээлгэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627973
0 эможи

иргэн
2021-06-18 23:16
АВИЛАГА ҮҮРЭЛСЭН УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДАД МЭДЭГДЭЛ, САНУУЛАГА ХҮРГҮҮЛСЭН ШИГЭЭ СУУДХАД МОНГОЛ УЛСАД АВИЛАГА ЯААЖ БУУРАХ ВЭ??? АТГ- ӨӨРӨӨ АСУУДАЛТАЙ БОЛСОН ГАЗАР БОЛЖЭЭ,
keyboard_arrow_up