УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшилсон байна. 

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэжээ. 

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

 

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627977
0 эможи

Иргэн
2021-06-18 17:01
ЭНЭ авгай төрөөр даажигнах түмний хөрөнгийг завшиж БОЛООГҮЙ юу ялыг түрүүлээд явууллаа, 5.10 мянган төгрөгний ТАЛХ ХИАМ утас авсан нөхөд 5,10 жилийн ялтай байна .ААВЫН хүү ээжийн охидыг хөрөнгө чинээгээр ялгахгүй шүү ШҮҮГЧ ДЭЭ АВГАЙ ДЭНДҮҮ БАРДАМ ДАГАА
keyboard_arrow_up