​Хүйсийн найман нуур руу наймдугаар сарын 1 хүртэл аялагчдыг зорчуулахгүй ​Хүйсийн найман нуур руу наймдугаар сарын 1 хүртэл аялагчдыг зорчуулахгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

​Хүйсийн найман нуур руу наймдугаар сарын 1 хүртэл аялагчдыг зорчуулахгүй

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулж иргэд хөдөө орон нутаг зорьж, байгалийн үзэсгэлэнт газраар аялдаг билээ. Энэ зуны хувьд коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулж хэд хэдэн аялал жуулчлалын бүс нутгуудад хөдөлгөөний хязгаарлалт хийж, тодорхой хугацаанд аялагчид  хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт оршдог Хүйсийн найман нуур руу наймдугаар сарын 1 хүртэл аялагчдыг зорчуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газраас аялал жуулчлал, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг зургадугаар сарын 17-ны өдрөөс долдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хориглосон шийдвэрийг гаргасан байна. Тус аймгийн Уянга суманд аялал жуучлалаас бусад чиглэлээр зорчихдоо тухайн хөдөлгөөн эхэлсэн орон нутагтаа шинжилгээнд хамрагдан зорчихыг урьдчилан анхааруулж байна.

Түүнчлэн Завхан аймгийн Отгон сумын Засаг даргын захирамжаар зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгаатай холбогдуулж аялагчдыг Отгонтэнгэр хайрханыг зорихгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.

Халдварын нөхцөл байдалтай уялдуулж аймаг, сумдын засаг дарга нар хөдөлгөөний хязгаарлалт авч байгаа энэ цаг үед иргэд орон нутаг руу аяллаар явахдаа хөдөлгөөн хязгаарлалтыг судалж байж явахыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627984
0 эможи

ЗӨВӨӨ ЗӨВ
2021-06-19 09:49
ОРОН НУТАГТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ БОЛ ЭНЭ ЗУН КОРОНА ОРГИЛДОО ХҮРНЭ
keyboard_arrow_up