Дэлхийн шатрын холбооноос “Монголын шатрын холбоо”-ны эрхийг НЭГ ЖИЛЭЭР ХАСЧЭЭ
2021 оны 6 сарын 21
Дэлхийн шатрын холбоо (FIDE) Монголын шатрын холбоо /МШХ/-ны эрхийг НЭГ ЖИЛЭЭР хасах шийдвэр албан ёсоор гаргажээ. Тиймээс шатарчдын төлөөлөл МШХ-нд шаардлага хүргүүлсэн байна.
Ийм арга хэмжээ авах болсон гол шалтгаан нь МШХ, Грекийн их мастер Гривастай 6000 еврогийн үнийн дүнтэй гэрээ 2018 онд байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцөл нь шатрын сургалтын материалыг монгол хэл рүү орчуулж, хэвлүүлэх асуудал байсан бололтой.
Учир нь гэрээний дагуу мөнгөө төлөөгүй гэж Гривас 2018 оны VI сард FIDE-гийн Ёс зүйн хороонд гомдол гаргаж, тус холбоо ч МШХ-нд шаардлага тавьж, гэрээний тал мөнгө буюу 3000 еврог богино хугацаанд төлж барагдуулах үүрэг өгч байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
628020
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: