ТЦА: Автобусны эгнээгээр зорчсон жолооч нарт хяналтын камераар торгууль оноодог ТЦА: Автобусны эгнээгээр зорчсон жолооч нарт хяналтын камераар торгууль оноодог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Автобусны эгнээгээр зорчсон жолооч нарт хяналтын камераар торгууль оноодог

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:

“Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” буюу 5.14 тэмдэг, 1.22 тэмдэглэл бүхий Энхтайваны өргөн чөлөөний авто зорчих хэсгийн 1-р эгнээгээр зорчсон, зорчих хэсэгт автомашинаа зогсоосон зөрчлийг хяналтын камераар болон цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүлж, нийтийн тээврийн том оврын автобусны хөдөлгөөнд саад учруулсан, замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл байрлан явах журам, зогсох зогсоолын журам зөрчсөн гэх үндэслэлээр тэдгээр автомашины нарт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдуулдаг.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Ч.Чимэдбатаас тодруулахад:

-Нийслэл хотын замын хөдөлгөөн ялангуяа өглөө, оройн цагт буюу ажил эхлэх болон тарах үед авто замын хөдөлгөөний ачаалал ихээр нэмэгддэг. Энэ үед тээврийн хэрэгслийн жолооч нар зорчих хэсгийн 1-р эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчин зорчдог байдал байсаар байна. Учир нь тухайн 1-р эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгслийн том оврын олон зорчигчтой автобуснууд, зөвшөөрөлтэй албан ёсны такси, тусгай дуут гэрэл дохио бүхий тээврийн хэрэгсэл, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүд зорчих талаар замын хөдөлгөөний дүрэмд тусгайлан заасан байдаг.

Тиймээс замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ мэдээлэх тэмдэг, тэмдэглэл бүхий эгнээгээр зорчихыг хориглосон тээврийн хэрэгслийн жолооч нар зорчсон, зогссон бол торгуулийн шийтгэл оногдуулах хяналт, шалгалтыг Тээврийн цагдаагийн албанаас эрчимжүүлэн ажиллаж байна.

АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР МАШИНТАЙГАА ЗОГСОХ НЬ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ ДҮРМИЙН ЗӨРЧИЛ ЮМ

Жолооч нарын дүрмийн зөрчлөөс шалтгаалан иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, тасралтгүй үзүүлэх эмнэлэг, онцгой, цагдаагийн байгууллагын дуудлагын автомашин шуурхай дуудлага, мэдээлэлд цаг алдалгүй очих боломжийг алдагдуулдаг. Үүний зэрэгцээ нийтийн тээврийн том оврын олон зорчигч тээвэрлэж яваа автобуснууд тогтоосон цагаараа зорчиж чадахгүй үйлчлүүлэхээр хүлээх иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ бүхнийг шийдвэрлэх зорилгоор дээрх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм.

Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд цагт 18 км байдаг. Харин өглөө, оройд ажил цуглах, тарах цагт хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн үед автобусны дундаж хурд буурч цагт 5 км хүртэл болдог нь явган алхаж яваа хүнтэй адил хурдтай зорчиж байна гэсэн үг юм.

Тиймээс автобусны  нэгдүгээр эгнээгээр тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн зорчихгүй байхад анхаарна уу. Та ганцаараа автомашиндаа зорчиж яваа бол танаас хэд зуу, мянгаар олон хүн таны зогсож саад учруулсан автобусны буудал, 1-р эгнээгээр автобусаар зорчиж яваа гэдгийг санаарай.

Тиймээс эрхэм жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ ягштал баримтлан, замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг анхааруулж байна.

Дахин танд сануулахад автобусны буудал дээр зогсож хүн буулгах, суулгах, хүлээх нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, мөн автобусны эгнээ гэсэн мэдээлэх тэмдэг, тэмдэглэл тавигдсан чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд зорчих үйлдэл нь мөн л Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулах дүрмийн зөрчил юм.

Эх сурвалж: ТЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628081
1 эможи

keyboard_arrow_up