Р.ЭМҮЖИН: Төрт ёсоо хүндэтгэдэг монгол түмний сэтгэлийг наадмаар бүү хэмж Ч.Номин сайд аа Р.ЭМҮЖИН: Төрт ёсоо хүндэтгэдэг монгол түмний сэтгэлийг наадмаар бүү хэмж Ч.Номин сайд аа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Р.ЭМҮЖИН: Төрт ёсоо хүндэтгэдэг монгол түмний сэтгэлийг наадмаар бүү хэмж Ч.Номин сайд аа

2021 оны 6 сарын 24

Arslan.mn
Яруу найрагч, нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа Ч.Номин сайдад хандаж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Монгол төрийнхөө сүлдэнд, мохошгүй бэлгэдэлт далбаанд зөв хүндэтгэл үзүүлж, зөв мэхийх нь өөрөө арга билэг, агуулга хэлбэрийн асар том философи, дорнын монгол соёл юм аа, Номин! Энэ бүхэнд суралцаж, монгол соёлын хэлтэрхийг өөртөө суулгасныхаа дараа төрт ёсны тухай ярина уу. Түмэн олон чинь төрт ёсоо дээдлээгүйдээ бус, тэрсэлж зөрүүдлээд байгаадаа бус, ухамсар ухаан нь багадсандаа бус, өвчин зовлонд хөл алдаж, нулимс харуусалд гүн автсандаа улсын наадмаа хойшлуулъя гэж учирлаж байна. Өнөөдрийг хүртэл вирусаар амиа алдсан 500 шахам иргэн, тэдний ар гэрийнхэн, анд нөхөд, хамт олон, яг одоо өвдчихөөд шинжилгээнд дугаарлаж, эмийн сан руу гүйж, арга тасран мөнгөгүйдэхийн зовлонд автаж, агаар амьсгалах гэж аппаратанд дугаарлаж, эмнэлэг олдохгүй тарчилж, эргэж ирэхээ мэдэхгүй түргэний тэргэнд ачуулж байгаа хэдэн мянган хүн, тэдний хажууд адилхан амьдралаас зууран тогтож буй ах дүү, хамаатан садан нь, дээр нь сульдаад унахад ойрхон болсон эмнэлгийн хэдэн мянган эмч сувилагч, жил гаруй үүрэг хүлээн ажиллаж байгаа онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, бизнесээ хаалгаж, зээлдээ баригдсан олон зуун өрх бүл, хувь хүний тоог гаргаад үзээрэй. Тоолоод үз, олуулаа байгаа, та нар харин энэ удаа цөөнх болчихлоо. Тэд бүгд наадмыг эсэргүүцдэг ухамсаргүй монгол, төрт ёсноосоо гаждаг тэнэг монгол, үндэсний соёлоосоо татгалздаг үхэр монгол юм бол би нэг нь байна, мэдэж ав. Яамны ажилтнуудаа ариун цэврийн өрөөгүй болгож байгаад засч авсан нөгөө кофены буландаа ганцаараа сууж байгаад бодоод үз. Хувцаслалт, нүүр будаг, хувирал, хуйлран дагах чинь өөрөө худлаа байна, хуруу хүүхэлдэй шиг хачин байна. Эмэгтэй хүн юм даа гэж хайрлаад энэ хүртэл дуугүй явлаа. Төрийн түшээ болохдоо төрийн далбаандаа ангалзтал инээгээд арай л хүндэтгэлгүй, ёсгүй, бишрэлгүй хандахад чинь дуугараагүй шүү. Алдаа л биз, гэнэдээ л биз, араас нь ололт дагуулаасай гэж хүлээсэн. Харин одоо сайдтан та төрт ёс, төр түмнээ хүндэтгэн хайрлах монголчуудын сэтгэлийг наадмаар бүү хэмж, намаар бүү заагла, албан тушаалаар бүү шах, алагчилж бүү үз! Төрийн сүлдэндээ залбирдаг эцэг, түмний төлөө сүүгээ өргөдөг эхчүүд, уламжлал соёлоороо гоёдог залуус, уухайн дуугаараа ижилсдэг иргэд чинь нулимстай байна..."гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
3
628205
63 эможи

Зочин
2021-06-27 12:53
Үнэн үг байна
Энх
2021-06-26 23:57
Эмүжин найрагчийн хэлдэг бичдэр ёстой үнэн шүү дээ бодох цаг ...оройтоод бнааа
Зочин
2021-06-26 23:54
Эмүжиний хэлсэн үнэн шүү
Болорчимэг
2021-06-25 10:50
Эрүүл байвал болно шдээ баяр наадмаа зогсоогоод ард иргэдээ бодсон дээр байх шүү
Хөдөөний монгол
2021-06-25 09:02
ЭМҮЖИН НАЙРАГЧ АА, ЭНГИЙН АРД ЗОВЛОНГ ЭРХ МЭДЭЛТЭНҮҮДИЙН ОЙ ТОЙН БУУТАЛ ХЭЛЖ ӨГЧ БАЙГААД БАЯРЛАЛАА. монголдоо дургүй дээ биш, өдөр алгалсалгүй нэмэгдэж буй үхэл хагацал, зовлон шаналал, өр зээл, хичээл сургуульгүй үр хүүхэддээ санаа зовсондоо, улдаж ядарсандаа түмэн олон наадамаа болиоч ээ, төмөр тараалтаа болиоч ээ гэж гуйгаад байгаа юм. төрийн эрх мэдлийг мөнгөөр авсан сайд феодалууд ардын зовлонг даанч ойлгохгүй нь гачлантай. гадаад соёлтой, христ шүтлэгтэй эдгээр сайд нараа биднээсээ илүү монгол байна гэдэг юу л бол. үнэхээр хэцүү байна, ЭМЯ ны өдөр бүрийн мэдээ статистик гэж бодож болох боловч ердийн монголчууд өдөр бүр ойр төрлийн нутаг усны танил тал хүмүүсийн үхлийн мэдээгээр өдөр бүр шархалж байна. ЭМЯ ын мэдээ ч ер нь үнэн гэж эргэлзэхээр байгаа шүү
Зочин
2021-06-24 23:47
ХОНОГИЙН ЗУГАА ЦЭНТЭЙ ХОНОЦЫН ХҮҮХЭД ЗЭВТЭЙ .
Zochin
2021-06-24 23:26
Ergvi awgai mini henii hvcheer naad suudaldaa suuchaad hutsaad bga ard tvmen chamaig songoj odooo chi ard tvmnee har yaaj owchindoo deerhlvvlj bna haraach
Зочин
2021-06-24 23:22
Наадам хийх ээ болиочдээ, яасан эргүү хөлдүү юм вэ хэлэх муу үг олдохгүй юм ерөнхий сайд аа шадар сайд аа ямар ухаан муутай юм наадам хийсэнгүй гээд хөгжлөөс хоцрохгүй өв соёлоо мартчихгүй энэ жил өнжих боломж байна уу Т1 үүд ээ
иргэн
2021-06-24 23:06
Дандаа шүүмжлүүлнэ алдаануудаа эргэж бодож харж болдоггүй юмуу !!!!!!! Ядаж дуугүй байж бас болдоггүйэээ
Zochin
2021-06-24 23:02
Yag ynen
emee
2021-06-24 22:48
emujing zaabal sons, nonin said bolohod baitugai denduu tuuhii baina, uuruu urguduluu bich
Zochin
2021-06-24 22:48
Nudee neegeed Ard irgediihee amjirgaag 1 haraad sonsood sudlaad uzeerei suhurch unahad oirhon bna bidend bayar naadam hereggui ami nas eruul mend iluu chuhal heregtei bna !!! Ariltsan dotortoi ymbe enchodoo odoogiin bga nuhtsul bdlaa 1 haraachee !!! Ard irgediihee amjirgaag demjih heregtei zuil hiigeechee ur lizing tureesende barigdaj orlogogui suhurch Bn NO NAADAM eserguutsej bna
Зочин
2021-06-24 22:36
Өлсөж үзээгүй охин.минь ард түмний амьдаралруу гүн орж үз тэгээд татвар төлөгчидийн мөнгөөр цалинжиж заөлөн суудалдаа тухал
zochin
2021-06-24 22:35
iim balai erguu teneg avgain naadmaar dalimduulan mongo ideh arga saam baij yadaj naadam temdeglene gej ulairch uheh ni luivarchid
Зочин
2021-06-24 21:22
Zaaval naadam hiine geed bdgiin uchir yu yum boloo olon hun ovdoj amisgalah apparatgui uuh emgui hevteh orgui bns geed uchirlaad bhad erguu yum aa
Соёлын ажилтан
2021-06-24 21:16
Эрхэм сайдаа! Бид соёлын ажилтнууд үглэж дуулж бж арай гэжяамтай болсон билээ.Гэтэл та гарч ирээд ажлын хувцас,наадам энэ тэрхэнээр ажил хийсэн болж бна Соёл гэдэг чинь ганц УБ т бдаггүй хөдөөд аймаг,сум, багт ер нь хүн бга газарт бх ёстой.Та хүрч ажиллаж чадахгүй бна.Өдөр бүр биет болоод биет бус өв устаж бна. уламжлал алгуур
Das
2021-06-24 20:47
Хэлсэн үг, үйлдэл бүхэндээ алдаа гаргах юм. Одоо болно.
Zochin
2021-06-24 20:15
Zuv shu. Hanaj tsad nomin min. Ard tumen chin hetsuu bn
Зочин
2021-06-24 20:03
Заавал наадам хийнэ гэж хүмүүсийн анхаарлыг өөр юмшүү хандуулах арга юм тэхгүй болохоор ЗГ огцом гээд зовоогоод бна байх
Нэргүй
2021-06-24 19:47
Мундаг хэсэн байна.Эрхэм сайд сайн хүний хэлсэнийг ойлгох ухаан байгаа гэдэгт итгэж бна
Ариун
2021-06-24 19:41
Эмнэлэгээр шагаж нэг харна уу
азаар мөнгөтй болсон ацнуд
2021-06-24 19:40
удам муутай
энэг царай муутай матармаа
2021-06-24 19:38
бөөлжжис хүрмээр
keyboard_arrow_up