СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин осолдсоноос бага насны дөрвөн хүүхэд гэмтжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин осолдсоноос бага насны дөрвөн хүүхэд гэмтжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин осолдсоноос бага насны дөрвөн хүүхэд гэмтжээ

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 269 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 184 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон, орон нутагт 10 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 4 бүртгэгдсэн байна. Тухайлбал:

Нийслэлд

  • 2021.06.24-ний өдрийн 13:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг  Налайхын замд суудлын автомашин замын хашлага мөргөж зорчигч 3 настай хүүхэд гэмтсэн.
  • 2021.06.24-ний өдрийн 15:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай хүүхэд мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.24-ний өдрийн 20:00 цагийн орчим Баянгол дүүрэг Энхтайваны өргөн чөлөө суудлын автомашин унадаг дугуйтай мөргөлдөж дугуйтай явсан 19 настай эрэгтэй гэмтсэн.

Орон нутагт

  • 2021.06.24-ний өдрийн 06.00 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
  • 2021.06.24-ний өдрийн 11:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Баян-Уул сумын нутагт  2 мотоцикл мөргөлдөж жолооч зорчигч 2 хүн гэмтсэн.
  • 2021.06.24-ний өдрийн 21:00 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын нутагт бага оврын жийп автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
  • 2021.06.24-ний өдрийн 06.00 цагийн орчим Төв аймаг Лүн сумын нутагт  суудлын автомашин онхолдож зорчигч 3 хүн гэмтсэн.
  • 2021.06.24-ний өдрийн 23:00 цагийн орчим  Багануур дүүргийн нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 настай, 3 настай  2 хүүхэд хүн гэмтсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Зорчигч гэмтсэн-3

Орон нутагт:

  • Зорчигч гэмтсэн-10
  • Онхолдох хэлбэрээр-4

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 41 зөрчил илрүүлсний нийслэлд 34, орон нутагт 7 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс  хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Иймд иргэд жолооч та бүхэн МУ-ын ЗХД-ийн 23.8. “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан байдаг тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган хамгаалах суудал, хамгаалах бүс ашиглаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628217
0 эможи

ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up