НЗДТГ-ын шинэ байрны түр эмнэлэгт Дэлхийн банкны “КОВИД -19“ төслөөс  20 ширхэг хяналтыг мониторыг хүлээлгэн өглөө НЗДТГ-ын шинэ байрны түр эмнэлэгт Дэлхийн банкны “КОВИД -19“ төслөөс 20 ширхэг хяналтыг мониторыг хүлээлгэн өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НЗДТГ-ын шинэ байрны түр эмнэлэгт Дэлхийн банкны “КОВИД -19“ төслөөс 20 ширхэг хяналтыг мониторыг хүлээлгэн өглөө

2021 оны 6 сарын 25

Монгол Улсад коронавируст халдварын нөхцөл байдал, тархалт өндөр хэвээр байна. Сүүлийн үед дархлаажуулалтад хамрагдаагүй хүн ам буюу хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх нь нэмэгдсээр байна. Иймээс НЗДТГ-ын шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, 145 орыг дэлгэсэн билээ.

Тэгвэл Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд эрчимт эмчилгээний хяналтын мониторыг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж эхэллээ.

Arslan.mn

Өнөөдөр эхний ээлжийн Phillips үйлдвэрийн G30E загварын өвчтөний амин үзүүлэлт шалгах хяналтын 20 ширхэг мониторыг НЗДТГ-ын шинэ байрны түр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт суурилуулж, ажиллагааг нь  шалган хүлээлгэж өглөө. Тус төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтыг Монгол дахь Phillips үйлдвэрийн албан ёсны төлөөлөгчийн газар болох Summit medical service ХХК гүйцэтгэж байна. Тус аппаратын хувьд хамгийн сүүлийн үеийн загвар бөгөөд хүнд өвчтөн ирсэн үед хэрэглэх аж.

НЗДТГ-т дэлгэсэн түр эмнэлэгт тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсаны дараа өвчтөнүүд хүлээн авах аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628254
1 эможи

keyboard_arrow_up