Б.Ууганбаяр: Өчигдөр өрхийн эмнэлгийн даргыг зодох шахсан тохиолдол гарсан
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр
"Өрхийн эмч нар иргэд уурлаж, харааж зүхэх асуудал их байгааг хэлж байна. Тиймээс иргэд бухимдлаар бус эв зүйгээр асуудлыг шийдэх боломж бийг хэлье. Үгийн сайнаар хүнийг илүү эрч хүчтэй ажиллах боломжийг олгодог. Өчигдөр өрхийн эмнэлгийн даргыг барьж авч зодонгоо алдсан тохиолдол ч гарсан байна.
Ойрын хавьтал болсон хүнийг 6 дахь хоног дээр шинжилгээ авдаг. Энэ хугацаанд өөрийгөө тусгаарлаж байх нь зүйтэй. Ойрын хавьтал болсон даруйдаа шинжилгээ өгөх шаардлагагүй.
Ханиад хүрээд халуураад хэвтдэг шиг халуурангуут амбулаторийг дуудаж байна.
Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвараар өвдөх нь их байгааг төрөх эмнэлгийн эмч хэлсэн.
Эмч нар иргэдийнхээ төлөө хичээн ажиллаж байна, тэдэнд баярлалаа гэдэг үгийг хэлцгээе" гэв.