Г.Буянбат: Би ухаан алдаагүй, эхнэр төрөх гэж байна хэмээн ярихад нь сандрахдаа утсаа алдчихсан Г.Буянбат: Би ухаан алдаагүй, эхнэр төрөх гэж байна хэмээн ярихад нь сандрахдаа утсаа алдчихсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Буянбат: Би ухаан алдаагүй, эхнэр төрөх гэж байна хэмээн ярихад нь сандрахдаа утсаа алдчихсан

2021 оны 6 сарын 26

Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөх ёслолын үеэр жагсаалд байсан хүн ухаан алдсан, бүр нас барсан гэх ташаа мэдээлэл цахим орчинд тархаад байсан. Тэгвэл жагсаалд зогсож байх үеэр яг юу болсон талаар алба хаагч өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдэгдсэн байна. Тэрээр 

"Шинэ өдрийн мэндээ. Шинэхэн аав бас нөгөө өчигдрийн шуугиан тарьдаг хүн байна аа. Шуугиан дэгдээж хүмүүсийн сэтгэлийг зовоосонд бас уучлал хүсье. Нөгөө талаас аав болоод баярлаж байгаа намайг бурханы оронд явуулсан хэвлэлийнхэнд хөнгөн гомдсон. Олон хүн асууж бас сэтгэл нь зовсон байна лээ. Миний хувьд ёстой хүндхэн хөгтэй явдал гэдэг л боллоо. Өчигдөр цэргийн хүний ёсоор ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллаанд оролцсон. 12.26 минутын үед манай эхнэр над руу залгасан юм. Эхнэр маань бие давхар байсан болохоор дуудлага бүрийг нь алдахгүй авахыг хичээдэг юм. Том гар утас жагсаалын хувцсанд авч явахад боломжгүй байсан тул жижиг утсанд симээ хийчихсэн байсан юм. Тухайн үед хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ эхлээгүй байсан тул эхнэр маань хэд хэдэн удаа залгахад утсаа авчихсан юмаа. Тэгсэн эхнэр маань хайраа өвдөөд байна гээд хэлэхэд нь би гэдэг хүн сандарчихсан. Сандарсандаа утсаа унагаад , унасан утас нь таг батерай гээд хэдэн тийшээ салаад явчихсан. Нөгөөхөө хамах хооронд л шуугиан таригч, бас бурхны орон заларчихсан. Хамт жагсаж байсан найзууд маань ч хүн унаж байхад авсангүй, хүн чанаргүй гэж баахан хэлүүлээд авах шиг боллоо. Хүн яагаачгүй юм чинь тэр хүмүүс эргээд харах нь зөв ш дээ. Сошиалаар ингээд шуугиад байхаар нялх биетэй эхнэр маань ч санаагаа чилээгээд байх юм. Энэ дашрамд дурдахад эхнэр бид хоёрыг төрх эмнэлэг дөхүүлж, замын ачаалал зохицуулж өгсөн хоёр цагдаад маш их баярлалаа. Би Ерөнхийлөгчийн тангаргийн өдөр 16.28 минутад хөөрхөн хүүтэй болсон шүү. /Баримттай нь дээр байхаа энэ бол би." хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
7
wow an post
3
yay an post
1
sad an post
1
ouch an post
6
confuse an post
3
angry an post
7
628267
42 эможи

Би
2021-06-27 12:10
Тэр хүн мөн ч юмуу биш ч юмуу хэн мэдлээ, орлон тоглогч шаацан ч юм билүү.хаха
Хахаха
2021-06-27 09:18
Монгол хүмүүс тэнэг биш шүү
Бямбаа
2021-06-27 00:01
Юун ч уран цэцэн үгтэй мэдэгдэл вээ, маш сайн найруулжээ, ха ха ха
Зочин
2021-06-26 23:51
Ingej shaahaa bolichee, bugs doloogchoo
Зочин
2021-06-26 23:31
Хамт олон найз нөхөд гэр бүл чинь чамд итгэхээ болино.худалч гээд.тайлбар хийхгүй л байхгүй дэ.цаагуур чинь худлаа хэлэх хүн зөндөө байгаа.хүндэт харуулуудын малгайг авахуулсан ш дээ.ухаан алдахаас сэргийлж.гашуудлаар авдаг бил үү?
Зочин
2021-06-26 23:25
Ээ зайлуул ингэж бич гэж хэлсэн үү.Хаашаа л яВаад бна даа.
Зочин
2021-06-26 22:53
Мундаг хүү төрждээ баяр хүргэе
Zochin
2021-06-26 22:52
Хэвлэлийнхэн ч биш л дээ. Батлахын цалин Троллууд. Бүр арми болсон байна лээ. Балтагын сүүлийн үеийн бусармаг жонхууг шүүмжилж байгаа сэтгүүлчинцэр байна уу? Бүгдийг нь худалдаад авчихсан монголоор дүүрэн батлахын Троллууд сошиалын хэлчихээд биенээ хөөрцөглөөд
эзэн
2021-06-26 22:29
унах ч унасан юмаа утсаа түүх гэж байгаа хүн хойшоо унадаг юмуу урьд чинь зогсож байсан болоод хажууд чинь байсан хүмүүс барьж аваад л байсан дээрээсээ тушаал авч дээ
Ззз
2021-06-26 22:28
Муужрах нь муужирсан бна лээ! Эсэн мэнд бвал болоо доо. Батериетай утас барьж бгаад унагаасан ч, муужирсан бсан ч яадаг юм. Яагаад нууж дарах гэж бэс яагаад заавал тайлбар өгч бгаа хүнийг буруутгаж худал үнэн гэж тулгах ёстой гэ? Амьд мэнд бгаа нь, ар гэртээ халуун бүлээрээ бгаад нь баярлаж бна. Шинэ үрд нь болон гэр бүлд нь аз жаргал хүсэе!!!
Irgen
2021-06-26 22:21
Haha yalt ch ugui unaad urd taliinh n hun ergej tuslah gehed hajuu taliinh humuus tuslaad urd taliinhiig ergej zogsooson yumdaa. Utas unasan bol avch chadahgui bas busad n n tegj suid boloh ch ugui.
Зочин
2021-06-26 22:13
Мөнгөөр бороо оруулж дээ, наад хүнрүү чинь...
Зочин
2021-06-26 21:03
За зүгээр байгаарай, гар чинь мэдээгүй савлаж байсан
Зочин
2021-06-26 18:59
Баярын парад шүү дээ утсыг нь хураахгүй яасан юм бэ тэнэг залуу бэ
Зочин
2021-06-26 18:18
Авьяаслхг
Иргэн
2021-06-26 16:48
Ингэж худлаа жүжиглэх ямар хэрэг бна ухаан алдаж унах тиим ичмээр явдалуу эсвэл хариуцлага тооцдог юмуу
Баяр хүргэе.
2021-06-26 14:49
Билэг дэмбэрэл сайхан өдөр мэндэлсэн хүүдээ Хүрэлсүх гэдэг нэр өгвөл ямар бол өөрөө мэд дээ
Баасандулам
2021-06-26 14:34
Баяр хүргэе ямар сайхан мэдээ бэ хүү шүү гэр бүлд аз жаргал хүсье ёстой өдрөө олжээ ирээдүйн хойч үе минь
Зочин
2021-06-26 14:24
Баттулгын цалинтай Тролль их ш дээ. Янз янзаар гүтгэнэ, харлуулна . Одоо З тэрбумын цахим наадмыг 10 тэр бум гэж цуурхал тараахаа болиоч дээ.Хүмүүс дагаж намирч байхаар цахимаар явж байгаа цуурхалыг тунгааж хариуцлагатай хүний амнаас сонсч байх нь зөв.
Urtaa
2021-06-26 14:08
Unen bh gej naidii da huutei bolsond bayr hurgii
keyboard_arrow_up