Б.Ангууч: Ододтой бүжиглэе шоуны шагнал 50 сая төгрөгөөр “Жюүжицү биет хамгаалах урлагийн клуб“ байгуулна
"Ододтой бүжиглэе" шоуны анхны ялагч Ангууч хожлын 50,000,000и төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлана хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тэрээр өнөөдөр шагналаа НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан бөгөөд тус мөнгийг асрамжийн газарт Жюүжицү биет хамгаалах урлагийн клуб байгуулахаар болжээ.
Энэ талаар тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "НҮБ-ийн хүүхдийн санд “Ододтой бүжиглэе” шоуний шагнал 50’000’000 төгрөгийг хандивлаж
тус шагналыг UNICEF 100сая болгон “Өнөр Бүл” асрамжийн газарт бүрэн тохижсон бэлтгэлийн заалтай болгох JIUJITSU бие хамгаалах урлагаар хичээллэх бүрэн боломж бололцоог бүрдүүлнэ! Хүүхэд бүрт тэгш боломж миний байгуулсан асрамжийн энэ бэлтгэлийн заалнаас ирээдүйн Олимп, Дэлхийн аврагууд маш олон төрөх болтугай! Мөн миний бие бүх зүйлд өөрийн хүсэл зоригоор оролцдог гэдгээ илэрхийлье." хэмээн бичжээ.