ШШГЕГ:  Б.Махбал суллагдаагүй ШШГЕГ: Б.Махбал суллагдаагүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ: Б.Махбал суллагдаагүй

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөх өдөр буюу 2021.06.24-ийн үдээс хойш ЗАРЛИГ гаргаж, 13 хүнд уучлал үзүүлж, хорих ангиас сулласан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, 13 хүнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, яруу найрагч Д.Галсансүх нарын хүмүүс багтсан гэж мэдээлж буй юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан 13 хүнд ямар хүмүүс багтсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Харин тэдний дотор “Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хохироосон мөн яамны газрын дарга асан Б.Махбалд байж болзошгүй байгааг албан бус эх сурвалжууд мэдээлээд буй.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтаагүй. Түүнд оноосон ял хүчин төгөлдөр,  суллагдаагүй болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628287
0 эможи

keyboard_arrow_up