Д.Сосорбарам: Би наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяна. Хүн амьд байх л чухал
Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Гэвч Засгийн газрын шийдвэрээр үндэсний их баяр наадмаа хийхээр болсон. Тэгвэл өмнө нь улсын их баяр наадмын нээлтийн найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ жилийн наадмыг эсэргүүцэж байр сууриа твиттер хуудаснаа илэрхийлжээ.
Тэрбээр "Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ. Уг нь найруулагч дүү Наранбаатар, Цоггэрэл хоёрт устасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү хэзээч наадаж болно. Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү!!! Үндсэн хуулиар олгогдсон амьд байх,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалая.Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод,өөрийгөө хайрла уран бүтээлчдэээ!!!Ингэж л зөвлөх байнадаа!!!Бод!Тунгаа!Сайтар эргэцүүл!Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү!Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа .Би ийм л хүн....Төрийн зарц,боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла!гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихөе!Цаг бүх талаар цөвүүн байна.Урт удаан жил туурвихаа л бод!!!Аав,Ээж,амраг хань,алагхан үрсээ хайрлааа.Бас ахиад хэлье өөрийгөө хайрла!" гэжээ.