Бейсболын цохиураар ажилтнаа зодсон МИАТ-ийн хэлтсийн даргыг ТОРГООД өнгөрөв Бейсболын цохиураар ажилтнаа зодсон МИАТ-ийн хэлтсийн даргыг ТОРГООД өнгөрөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Бейсболын цохиураар ажилтнаа зодсон МИАТ-ийн хэлтсийн даргыг ТОРГООД өнгөрөв

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

МИАТ ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдынхаа өрөөнд албан хаагчаа зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн. Түүгээр ч зогсохгүй ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хамаатан, дүү нь учраас түүнд МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хариуцлага тооцолгүй өдий хүргэсэн хэмээн зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж байсан билээ.

Олон нийтийн сүлжээнд тавьсан уг бичлэгт гарсан үйл явдлыг Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр шалгаж, зодуулсан ажилтных нь мэдүүлгээр хоёр жилийн өмнө болсон явдал гэдгийг тогтоосон аж. Улмаар прокурорын байгууллагаас уг мэдээллийн дагуу цуглуулсан баримтуудыг хянаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Харин зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэн дээрх хэлтэст буцаан шилжүүлсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 5.3-1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр шалгаж, улмаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулжээ. Харин С.Батсүхийн ажилтнаа зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараахан буюу 2021 оны тавдугаар сарын 25-нд МИАТ-ийн захирал тушаал гаргаж, Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын 5-нд уг албан тушаалд томилогдсон аж.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
628397
2 эможи

Anhaa
2021-07-01 02:52
Beisboliin tsohiuraar ajiltanaa zotono geteg neree baij bolomgui yumaa
keyboard_arrow_up