Хурдан морины уралдаан зохион байгуулах тухай ЗГ-ын тогтоолыг түдгэлзүүлэх эсэхийг шүүхээр хэлэлцэнэ Хурдан морины уралдаан зохион байгуулах тухай ЗГ-ын тогтоолыг түдгэлзүүлэх эсэхийг шүүхээр хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хурдан морины уралдаан зохион байгуулах тухай ЗГ-ын тогтоолыг түдгэлзүүлэх эсэхийг шүүхээр хэлэлцэнэ

2021 оны 6 сарын 30

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг долдугаар сарын 6-ны өдөр товлогджээ.

Тодруулбал, Лантуун дохио ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг өчигдөр гаргасан.

Тэгвэл шүүхээс 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэхээр товлон, хэргийн оролцогч нарт албан бичгээр мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628421
0 эможи

keyboard_arrow_up