ДЭЭД ШҮҮХ: Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа ДЭЭД ШҮҮХ: Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ДЭЭД ШҮҮХ: Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, мөн Д.Ганбат, Д.Доржханд, Л.Санжаадорж, Б.Минжбадам нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэв. Учир нь шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.Болорын өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Ариунболд, хохирогч Б.Ганбатын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Г.Элбэгсайханы өмгөөлөгч Д.Амгалан нар гомдол гаргасан тул ийнхүү хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд

  • Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулжээ.
  • Харин Д.Ганбатад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд

  • анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628428
0 эможи

keyboard_arrow_up