Б.Бундхорол: Төрийн аудитын байгууллагын хувьд аудиторуудыг мэргэшүүлэх нь чухал байдаг Б.Бундхорол: Төрийн аудитын байгууллагын хувьд аудиторуудыг мэргэшүүлэх нь чухал байдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бундхорол: Төрийн аудитын байгууллагын хувьд аудиторуудыг мэргэшүүлэх нь чухал байдаг

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

“Сургалт судалгаа, оюуны бүтээлийн цахим нэгдсэн сангийн боловсрол шинжлэх ухааны нийгэм дэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг Ийгл телевиз 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БШУЯ-ны Инноваци технологийн газрын дарга Д.Одгэрэл, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Академик чиглэл хариуцсан дэд захирал С.Эрдэнэтуул  болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцжээ.

Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах хүрээнд Төрийн аудитын байгууллага цахим сургалтын нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлснийг  Ийгл телевизийн хэлэлцүүлгийн үеэр сайн туршлага хэмээн онцлов.

Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол “Төрийн аудитын байгууллагын хувьд аудиторуудыг мэргэшүүлэх нь чухал байдаг. Нийт албан хаагчдын 60 гаруй хувь нь орон нутагт ажилладаг учир сургалт зохион байгуулж, мэргэшүүлэхэд гол анхаарлаа хандуулсаар ирсэн.  Тархмал байдалд байгаа албан хаагчдаа тасралтгүй хөгжүүлэх, зардлаа хэмнэх зэрэг олон асуудлын шийдэл нь  цахим сургалтын арга гэж үзээд уг сургалтын системийг 2019 оноос хойш хөгжүүлэн ажиллаж байна” гэсэн юм.

Цахим засаглалын хүрээнд хэрэгжүүлж байгаа технологийн шийдлүүдийг ашиглахад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь чухал гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628471
0 эможи

зочин
2021-07-01 21:58
Үндэсний аудитын газар гэж ямар ашиггүй газар бна. татан буулгах хэрэгтэй.
keyboard_arrow_up