СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, ДОЛООН настай хүү галд өртөж нас барлаа
2021 оны 7 сарын 02
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Байшин шатаж байна гэх дуудлага мэдээллийг дагуу Онцгой байдлын албаныхан очиход иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсан байна. Галыг 1 цаг 19 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт 7 настай С хүү өртөж нас барсан байна. Цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
52
5
3
1
628483
63 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: