Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2021 оны 7 сарын 02

Arslan.mn

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулсан юм.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны харьяа Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газрын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.

Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн захирагчийн 2020 онд хэрэгжүүлэх 1 хөтөлбөрийн 7 арга хэмжээг санхүүжүүлэхээр 3,492.9 сая төгрөгийн төсөв батлагдаж, гүйцэтгэлээр улсын төсвөөс 3,461.5 сая төгрөгийн санхүүжилт авсан. Төсвийн нийт зардлын гүйцэтгэл 2,940.2 сая төгрөг буюу 84.2 хувьтай байна. Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Зөрчилгүй” дүгнэлт өгчээ.

Аудитаар элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох саналыг бэлтгэн холбогдох, эрх бүхий байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлэх; төсвийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дотоод аудитын нэгжтэй байна гэж заасны дагуу орон тоо, хүний нөөцийн боломжид тулгуурлан хэрэгжүүлж ажиллах гэсэн хоёр зөвлөмжийг хүргүүлжээ.

Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 онд хэрэгжүүлэх 1 хөтөлбөр, 2 зорилт арга хэмжээг санхүүжүүлэхээр 27,058.2 сая төгрөгийн төсөв батлагдсанаас 25,987.5 сая төгрөгийг урсгал зардалд, 1,070.7 сая төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулахаар батлагдаж, 26,389.3 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Төсвийн нийт зардлын гүйцэтгэл 25,554.5 сая төгрөг буюу 90.7 хувьтай байна. Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн байна. Тус аудитаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан түрээсийн гэрээний заалтыг хэрэгжүүлж, хэвлэлийн цех болон цайны газрын зориулалттай ажлын байрыг түрээслэгч байгууллага, иргэнээс ашиглалтын зардал тооцон авч төсөвт төвлөрүүлэх нэг зөвлөмжийг хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Бейсен нар орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, аудитын үйл ажиллагааг сайжруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар асууж, тодруулав. Мөн орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжийн норм, стандартыг мөрдүүлэх, тендерийн сонгон шалгаруулалтын үйл явцыг шалгах хэрэгтэй байгааг санууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Х.Баделхан хүргүүлэхээр тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628493
0 эможи

ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up