СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ оны эхний хагас жилд 21 хүн гол, усанд амь насаа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ оны эхний хагас жилд 21 хүн гол, усанд амь насаа алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ оны эхний хагас жилд 21 хүн гол, усанд амь насаа алджээ

2021 оны 7 сарын 03

Энэ оны эхний хагас жилд 21 хүн гол, усанд амь насаа алджээ

Иргэдийн хувьд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан агаар салхинд найзуудаараа, гэр бүлээрээ гарч, амарч зугаалж байна. Энэ тал дээр хориглоогүй ч амарч байх үедээ согтууруулах удаа хэрэглэх, хүүхдээ хараа хяналтгүй орхих, голын усны гүнийг мэдэхгүй усанд орох зэргээр өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл голын усанд амь насаа алдаж байна.

Улсын хэмжээнд 2020 онд гол усанд осолдож 116 хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Үүний 25 нь хүүхэд, үлдсэн 91 нь насанд хүрсэн хүн байна. Харин 2021 оны эхний хагас жилийн байдлаар 21 хүн гол усанд осолдож харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Гол мөрөн зөвхөн үерлэсэн үед аюултай гэж бодож болохгүй үргэлж анхаарал сэрэмжээ алдахгүй байх нь чухал.

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газрын хамтарсан завьт эргүүл, мотоцикл эргүүл, хөдөлгөөнт болон явган эргүүлийг 10 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна.

УСАНД ЖИВСЭН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Нэн тэргүүнд түргэн тусламжийн багийг дуудах шаардлагатай. Усанд осолдсон хүнээ уснаас гаргаж, хэвтүүлэн ам хоолойнд нь ямар нэгэн зүйл тээглэсэн эсэх, амьсгалж байгаа үгүйг нь шалгана. Зүрхний ажиллагаа зогссон байвал зүрхэнд массаж хийнэ. Усанд осолдогч ухаангүй байвал ходоодонд залгигдсан усыг гаргаж, амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн ам руу хоёр удаа амьсгал өгөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628524
0 эможи

За
2021-07-04 09:45
Тийм тэнэг хүмүүс ийм нарийн ажиллагаа зөвлөх хэрэггүй тэд чадахгүй. Болдог юм болдогоороо гээд орхи цаашаа.
keyboard_arrow_up