Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

2021 оны 7 сарын 04

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан болж, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийв.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд “Цахим ил, тод, үр ашигтай байх” төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ 8 зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 444.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 438.8 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 9 их наяд 463.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь Ковид-19 цар тахлын улмаас  уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 13 их наяд 904.3 тэрбум төгрөг буюу 91.9 хувийн гүйцэтгэл гарсан нь урсгал зарлагыг 740.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 479.7 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 13.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ий 12 хувьтай тэнцүү байна.

Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн буюу 237.3 тэрбум төгрөгний гүйцэтгэл хийгдээгүй үлдсэн байна. Улсын төсвөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд төсөвт өртөг нэмэгддэг, хэрэгжилт удааширдаг, үр ашиггүй зардал гардаг дутагдалууд нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой байна. Төсөв санхүүгийн сахилга хариуцлага сул, хяналтын тогтолцоо бүрэн төлөвшиж чадахгүй байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай байна гэдгийг танилцуулав.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 40, Хязгаарлалттай 16 дүгнэлт өгсөн талаар дурдав.

Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж УИХ-ын Байнгын хороод “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж, тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулдаг талаар танилцуулав.

УИХ-ын 11 Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссонд тооцсон тухай тогтож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, дэд хорооны дарга Б.Пүрэвдорж нар Ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, Ковид-19 цар тахлын үед урсгал зардал харьцангүй багассан, тухайлбал сургууль, цэцэрлэг ажиллаагүй тул боловсролын салбарт төсөвлөгдсөн хөрөнгө юунд зарцуулагдсан талаар тодруулав. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хийсэн тайлбартаа, хүүхдийн 100 мянган төгрөг, ноолуурын урамшуулалд ихэнх төсөв хувиарлагдсан. Үүнд, боловсролын салбараас хэмнэгдсэн 34 тэрбум төгрөг хүүхдийн 100 мянган төгрөгт зарцуулагдсан гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628533
0 эможи

keyboard_arrow_up