НЭМГ: Хайнга хандаж, хариуцлагагүй үйлдэл гаргасан эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно НЭМГ: Хайнга хандаж, хариуцлагагүй үйлдэл гаргасан эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НЭМГ: Хайнга хандаж, хариуцлагагүй үйлдэл гаргасан эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно

2021 оны 7 сарын 04

LIVE: Ажилдаа хайнга хандсан “Энэрэл” эмнэлгийн захиралд хариуцлага тооцно

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: Талийгаач долоодугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан байсан. Уушгины рентген зургаас харахад хатгаа авсан байсан. Хэсгийн ахлагчийн Өрхийн эрүүл мэндийн төвд мэдээлснээр тухайн иргэн сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэх өгүүлэмжтэй байна.

Долоодугаар сарын 3-ны 09:30 цагт 103 дуудаж, түргэн тусламжийн эмч очиж үзсэн. Тухайн үед орчны харьцаа хэвийн, өөрийн биеийн байдлаа товч танилцуулж байсан. Рентген зургийг үзээд 103-ын эмч харьяа эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөөд буцсан байна.

Талийгаач БЗД-ийн “Энэрэл” эмнэлэгт хандсан. Тус эмнэлэг зургаадугаар сарын 9-нөөс халдвар авсан өвчтэй хүмүүсийг эмчилж байна. Уг эмнэлэгт гэртээ өөрсдөө түргэвчилсэн шинжилгээ хийж, эерэг гарсан, биеийн байдал хүндэрсэн хүмүүс олноор очдог онцлогтой.

Иргэн “Энэрэл” эмнэлгийн гадаа 10:50 минутад очсон. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй учир тухайн иргэнийг БЗД-ийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өвчтөнийг авахгүйгээр буцаагаад “Энэрэл” эмнэлэг рүү явуулж, дахин “Энэрэл” эмнэлэгт очсон байна. Түргэн тусламж 5 минутын дотор очиход тухайн иргэнд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй болж, нас барсан байсан.

Өндөржүүлсэн бэлэн байдалд мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн эмнэлэг. Тэдэнд менежментээ өөрчилж, арга хэмжээ авах юм. Энэ хэргийн талаар хууль, хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

НЭМГ-ын зүгээс талийгаачийн ар гэрээс уучлал хүсэж байна.

2021.07.04

Эмнэлгийн гадаа нас барсан иргэний асуудлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна.

Энэ хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

Өчигдөр буюу долоодугаар сарын 3-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж, шалгахад 35 настай эрэгтэй нас барсан байсан. Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд амь хохирогчийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
628536
3 эможи

МОНГОЛ
2021-07-04 19:20
ДЭЛХИЙН ЖИШИГТ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЖ БН, ДЭЛХИЙН ЖИШИГИЙН ЦАЛИН ӨГ ГЭЭД БАЙСАН НӨХДҮҮД ЯААЧИХ ВАА??? МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛАГ СӨНӨӨД ОЛОН_ЖИЛ БОЛОЖ БН!!!
Зочин
2021-07-04 15:15
Эмбайгуулага юм бол өөрсдийгөө хамгаалах шалдаг олох юмооо. Эмч нар бас хэцүү хүмүүс шүү дээ мөнгө нэхнэ дээрэлхүү бүүр цаанаа нэг дөжирчихсөн үхнэ л биз гэсэн янзтай одоо яг улаан шугамд ажиллаж баыгаа эмч сувилагч үйлчтлгээний ажилчид үнэхээр хэцүү байгаа бусад харин ч зав нь ихэдсэн хэрүүл хийсэн хүмүүс л бдаг
keyboard_arrow_up