Ахлах ахлагч Э.Даваажамц 33 дахь өдрөө гүйж, Улаанбаатарт иржээ Ахлах ахлагч Э.Даваажамц 33 дахь өдрөө гүйж, Улаанбаатарт иржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ахлах ахлагч Э.Даваажамц 33 дахь өдрөө гүйж, Улаанбаатарт иржээ

2021 оны 7 сарын 05

Arslan.mn

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Тэрбээр 33 дахь өдрөө гүйж, Улаанбаатар хотод өнөө өглөө ирсэн байна. Э.Даваажамц долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон боловч, Үндэсний баяр наадам хойшилсон тул үргэлжлүүлэн гүйж, Дорнод аймагт хүрэхээр төлөвлөжээ.

Э.Даваажамц 3 сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд тэрбээр энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа хэмээж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628544
4 эможи

keyboard_arrow_up