“Жи тайм“-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ “Жи тайм“-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Жи тайм“-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ

2021 оны 7 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар:

"Жи тайм корпорейшн" ХХК нь нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ. Мөн нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628575
0 эможи

keyboard_arrow_up