СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голоос 65 настай эрэгтэйн цогцос олджээ
2021 оны 7 сарын 06
Өчигдөр /2021.07.05/ 15:00 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д “Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байна” гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т 65 настай эрэгтэйн цогцос байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628598
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: