СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр тоглож байсан 11 настай хүүхэд живж амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр тоглож байсан 11 настай хүүхэд живж амиа алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр тоглож байсан 11 настай хүүхэд живж амиа алджээ

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

Өнөөдөр /2021.07.06/ 02:46 цагт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Зүрхангай” гэдэг газар Орхон голын эрэг дээр хоёр хүүхэд тоглож байгаад нэг хүүхэд нь усанд осолдсон тухай дуудлагыг тус аймгийн онцгой байдлын алба хүлээж авчээ.

Тус дуудлагын дагуу өдрийн 05:00 цагаас эхлэн иргэн Б 11 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн тус өдрийн 07:06 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 8 метрийн зайд голын 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж авсан байна. Иймд ард иргэд аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдээс хараа хяналтаа салгахгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628599
0 эможи

keyboard_arrow_up