Эрх зүйн мэдлэгийг шалгах  “Uniquiz” уралдаант хөтөлбөрийн ШИЛДГҮҮД тодорлоо Эрх зүйн мэдлэгийг шалгах “Uniquiz” уралдаант хөтөлбөрийн ШИЛДГҮҮД тодорлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эрх зүйн мэдлэгийг шалгах “Uniquiz” уралдаант хөтөлбөрийн ШИЛДГҮҮД тодорлоо

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлэх, тэдний ажлын хариуцлагыг дээшлүүлж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяныг өнгөрсөн оны турш амжилттай зохион байгуулсан.

Энэхүү аяныг зохион байгуулснаар сахилгын зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 418 нэгжээр буюу 27.7 хувиар буурсан, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдсон алба хаагч 447 нэгжээр буюу 28.1 хувиар тус тус буурсан, цагдаа, дотоодын цэргийн алба хаагч холбогдсон гэмт хэрэг 89 нэгжээр буюу 33.0 хувиар буурсан, прокурорын байгууллагаас ирүүлсэн шаардлага 123 нэгжээр буюу 44,2 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй, мөн алба хаагчдын албандаа итгэх итгэл, үнэмшил, урам зоригийг сэргээсэн цаг үеэ олсон арга хэмжээ болов.

“Өнгө нэмцгээе-2020” аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээг зохион байгуулж, уг арга хэмжээний хүрээнд “Юнител” компанитай хамтран цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын танин мэдэхүйг хөгжүүлж, хууль, эрх зүйн мэдлэгийг шалгах “Uniquiz” уралдаант хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн шилдгээр шалгарсан баг, алба хаагчдад шагнал гардуулах ажиллагааг өнөөдөр /2021.07.05/ “Сүлд” чуулгын концертын их танхимд зохион байгууллаа.

Дээрх шагнал гардуулах арга хэмжээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа, “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, “Юнител” ХХК-ийн Байгууллагын бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин, ахлах менежер З.Оргил,  менежер Б.Анхбаяр нар оролцсон юм. 

Өнгөрсөн оны 09 дүгээр сараас эхлэн 14 үе шаттайгаар зохион байгуулсан уг хөтөлбөрийн багийн төрөлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 187 баг өрсөлдөж, нийт 52.288 оноо, ганцаарчилсан төрөлд 310 алба хаагч оролцож, нийт 18.862 оноо цуглуулснаас Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамж хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч П.Мөнхболд ахлагчтай баг 1688 оноогоор нэгдүгээр байр, мөн хэлтсийн сүлжээ хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Б.Золбоо ахлагчтай баг 1641 оноогоор хоёрдугаар байрДархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн  дарга, цагдаагийн хурандаа Ц.Даваасамбуу ахлагчтай баг 1607 оноогоор гуравдугаар байранд шалгарлаа.

Уралдааны ганцаарчилсан төрөлд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн өгөгдлийн сан хариуцсан ахлах инженер, цагдаагийн хошууч Ж.Хатанзориг 333 оноогоор нэгдүгээр байрДотоодын цэргийн 805 дугаар ангийн Цэргийн албаны зохион байгуулалт, сургалт хариуцсан ахлах офицер, хошууч Н.Болд 332 оноогоор хоёрдугаар байр, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Мөнхбат 255 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарсан бөгөөд амжилттай оролцсон алба хаагчдад гарын бэлэг мөнгөн шагнал гардуулж, ажлын амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628607
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up