Барилгын дээврийн сэндвич хийсч, цахилгааны гэмтэл үүсчээ Барилгын дээврийн сэндвич хийсч, цахилгааны гэмтэл үүсчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын дээврийн сэндвич хийсч, цахилгааны гэмтэл үүсчээ

2021 оны 7 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын эрчим хүчний салбар нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний системд хуваагддаг.

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна.

Гэмтлийг устгахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгоно.

Хувийн хэвшлийн хийгдэж байсан барилгын дээврийн материал хийсч гэмтэл гарсан магадлалтай байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
628676
2 эможи

keyboard_arrow_up