Хөвсгөл аймаг өнөөдрөөс хөл хориогоо цуцаллаа
2021 оны 7 сарын 09
Хөвсгөл аймгийн Онцгой комисс Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу долдугаар сарын 9-ний өдрийн 06:00 цагаас эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг бүрэн нээхээр болжээ.
Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байсан хугацааг цуцалсан байна.
Гэхдээ тус аймгийн ихэнх суманд халдвар тархсан байгаа учир аялал зугаалгаар яваа иргэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэйг аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхааруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628714
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: