МХЕГ: Амралтын газруудын ажиллах шаардлагыг танилцууллаа
2021 оны 7 сарын 09
Аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны баазууд иргэдийг хүлээн авах хүсэлтээ эхнээсээ гаргаж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан коронавируст халдварын нөхцөл байдалд амрагчдыг хэрхэн хүлээн авах боломж нөхцөл байгаа талаарх бүртгэл судалгааг мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, аялал жуулчлалын холбогдох байгууллагууд хийж байна.
Одоогоор аялал жуулчлалын гол гол чиглэлд байрладаг 100-гаад газар халдвар хамгааллын дэглэмийг сахин амрагчдыг авах бэлтгэлээ бүрэн ханган түр журмаар ажиллах хүсэлтээ гаргажээ. Эдгээр газар болон амралтаар яваа иргэдэд:
- амрагчид вакцинд бүрэн хамрагдсан, мөн түргэвчилсан шинжилгээг тухайн аймаг, орон нутагт өгөх,
- шинжилгээний хүчинтэй хугацаа 48 цаг байх,
- амралтын газрууд хоолоор үйлчлэхгүй,
- мөн олон нийтийг хамарсан танхимаар үйлчлэхгүйгээр зөвхөн амрагчдыг байраар хангах,
- найз нөхөд болон олон хүний захиалга авахгүй,
- зөвхөн гэр бүлийн хүрээнд гэр бүлийн амрагчдыг хүлээн авах,
- хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах гэсэн шаардлагыг хангах юм байна.
Энэ талаар аймаг, нийслэл, дүүрэг, сумын мэргэжлийн хяналтын байгууллага, газар хэлтсээс сануулан анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628720
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: