Бооцоот уралдаан зохиож, эцэг эхийн зөвшөөрөлгүй хүүхдүүдээр морь унуулах гэж байжээ
2021 оны 7 сарын 12
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд хүүхэд хамгааллын хяналтын эргүүлийг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын үеэр өчигдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр бооцоот морин уралдаан зохион байгуулахын завдсан уяачдад хариуцлага хүлээлгэжээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болох гэж байсан энэ уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөл аваагүй унаач хүүхдүүд ирсэн байжээ.
Холбогдох төрийн байгууллагууд хяналт, шалгалт хийх үеэрээ уг үйл явдлыг илрүүлсэн тухайгаа мэдээлсэн байна. Ийнхүү уяачдад шаардлага тавьж, уралдаанд орох гэж байсан унаач хүүхдүүдтийг бүртгэлжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
628780
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: