ЦУВРАЛ 1: Монгол орны үзэсгэлэнт 100 ГАЗАР ЦУВРАЛ 1: Монгол орны үзэсгэлэнт 100 ГАЗАР
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЦУВРАЛ 1: Монгол орны үзэсгэлэнт 100 ГАЗАР

2023 оны 7 сарын 01

Монгол орны үзэсгэлэнт нутгийг зорин ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс Garmin GPS Mongolia энэ зун заавал очиж үзэх Монголын үзэсгэлэнт 100  газрыг цувралаар хүргэж байна. Та хадгалж аваад энэ зун аялаарай. 

1. УЛААН ЦУТГАЛАН

Arslan.mnӨвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх Монголын хамгийн их устай хүрхрээ бий. Уг хүрхрээ нь сумын төвөөс баруун тийш 30 орчим километрийн зайтай, 20 гаруй метрийн өндөрөөс буух 5 метр өргөнтэй хүрхрээ юм.

Орхон гол нь Өндөр хясааны талаас Онгоцотын ам хүртэл 50 орчим километр газар ойролцоогоор 20 орчим метрийн өндөртэй хадан хавцал дундуур урсдаг. Энэ хавцал руу Улаан гол буухдаа уг хүрхрээг үүсгэжээ. Голын ус доош буухдаа хүрмэн чулуун тавцанг идэн ухарсаар Орхон голоос 100 орчим метр холдож, 10 орчим метр гүн цүнхэл үүсгэсэн байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Улаан цутгалангаас гадна “Орхоны хүрхрээ буюу бага цутгалан”, “Татуурын хүрхрээ”, “Цагаан голын хүрхрээ” хэмээх том жижиг нийлсэн дөрөв таван хүрхрээ буй.

2.ХЯРГАС НУУР

Arslan.mnГадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай.

Айраг нуурыг Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно.

Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий.

3. ОТГОНТЭНГЭР ОЧИРВААНЬ ХАЙРХАН

Arslan.mnХангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 метр. 1779 оноос эхлэн тахиж ирсэн ба 1911 онд Монгол орон Манжийн ноёрхолоос ангижирсны дараа олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын хууль зарлигаар жил бүр тахихаар тогтоож байсан.
1992 оноос Улсын тусгай хамгаалалтанд авч 1995 оноос 4 жил тутамд тахиж байх Ерөнхийлөгчийн зарлиг гарч төрийн тахилгыг үйлдэж байна.
Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт Бадар хундага, Хөх нуур зэрэг үзэсгэлэнтэй нуур бий.

4.ХАР НУУР

Arslan.mnТөв Азийн гадагш урсгацгүй ай савд хамаарах Хар нуур-Ховд голын сав газар манай орны баруун нутагт орших мөнх цас, мөсөн оргил бүхий өндөр уулс, өргөн хавцал, олон арван гол нуур, намгархаг газруудаас цоцлон бүрдсэн өвөрмөц нутаг юм.

Энэхүү нутгийн үзэмжийг чимэн орших томоохон нууруудын нэг нь Хар нуур бөгөөд Өмнөд хэсэгт орших Дөргөн нууртай хоолойгоор холбогддог. Баруун болон баруун хойд талдаа Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан, Чандмань, Таван Хар зэрэг уул толгод нь Чоно Харайхын гол хүртэл үргэлжилээд Хар нуурыг Хар ус нуураас тусгаарлана.

Хар-Ус нуурын илүүдэл ус Чоно Харайхын голоор дамжин Хар нуур руу цутгадаг ажээ.

5.САНГИЙН ДАЛАЙ НУУР

Arslan.mn

Тус газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм.

6.ДАРХАДЫН ХОТГОР

Arslan.mnДархадын цэнхэр хотгор гэж алдаршсан байгалийн үзэсгэлэнт газар нь Ринченлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумын нутаг юм. Дархадын хотгор гэдэг бол Хорьдол Сарьдагийн нуруу Улаан тайгын уулсын хооронд орших Шишгэд голын сав газар, түүнд цутгасан олон жижиг гол горхи, эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн тал хөндийг хэлнэ.

7.ХУРГАН НУУР

Arslan.mnХотон Хурган нуур ороход хоёр янзын замаар Өлгий хотоос явж болох бөгөөд замдаа Цэнгэл сумаар дайрч шатахуун нөөцлөх боломжтой.

Хотон, Хурган нуурууд нь Монгол улсын хилийн зурвас нутагт орших тул Улаанбаатараас эсвэл Өлгий хотоос Хилийн Цэргийн Удирдах газраас хилийн зурваст Зорчих Зөвшөөрөл урьдчилан авдаг.

Өлгийгээс Хотон Хурган нуур хүрэх замд Та Ховд голын үзэсгэлэнт хавцал, мөнх цаст Цэнгэл Хайрхан, эртний түрэгийн үеийн хүн чулуун дурсгалууд, булш хиргисүүр, сүг зураг, казах болон тува, урианхай ардын аж амьдрал, өвөрмөц хэл соёлтой танилцах боломжтой.

8.ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Arslan.mnТэмүжин, Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр Тайчуудын гараас мултарч Онон мөрний эхээд явж Химурга горхины Бэдэр хошууны Хорцохой болдог гэдэг газар хүрч Өүлэн эх дүү нартайгаа уулзжээ. Дараа нь Тэмүжиний гэр Бурхан халдуны Өвөр Хүрэлх дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав...
Энэ бол “Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой боржгон овогтны түүхэн нутаг билээ.
Түүхт энэхүү газар маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас баруун хойд зүгт Улаанбаатар хотоос 220 км зайтай газарт оршино. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө босгосон байдаг. 

9. ХАР НУУР

Arslan.mnТөв Азийн гадагш урсацгүй ай савд хамаарах Хар нуур-Ховд голын сав газар манай орны баруун нутагт орших мөнх цас, мөсөн оргил бүхий өндөр уулс, гүн өргөн хавцал хөндий, ой, ойт хээр, тал хээр, говь цөлийн бүс, олон арван гол горхи, нуур, ус намгархаг газруудаас цогцлон бүрдсэн Монголд төдийгүй дэлхийд ховор өвөрмөц нутаг юм.

10. ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Arslan.mnТэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад "Тэр их цагаан нуурыг хараа" хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэсэн домог байдаг.

Мөн өөр нэг домог нь: Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ.

Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ.Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус Тэрх цагаан нуур болон тогтжээ.

Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж байснаа хожим нь Тэрх болон хувирчээ.

Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Нуур толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй аж. 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
628788
28 эможи

Saruul
2023-05-29 20:46
Unen unen
Монгол орны үзэсгэлэнт 100 ГАЗАР

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up