“ХАРАА” голд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна “ХАРАА” голд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ХАРАА” голд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2021 оны 7 сарын 14

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О/21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.13-ны өдрийн байдлаар 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газраас Орхон сумын Энхтал багийн “Бүрэнтолгой” гэдэг газар хүртэл “Хараа” голын усаар нийт 15 км-т завиар урсаж, 2 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 07.14-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628819
0 эможи

keyboard_arrow_up