ЦАГ АГААР: Улаанбаатарт 28-30 хэм дулаан
Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэе.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө 28-30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө 28-30 градус дулаан.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.