Хязгаарлалт тогтоосон аймаг, сумдуудын холбогдох утасны жагсаалт
Баяр наадмын амралтын өдрүүдэд 13 аймгийн 101 сум зорчих хөдөлгөөнөө нээсэн. Харин 11 аймгийн 101 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Дорноговь, Өмнговь зэрэг экспортын бүс нутаг болох аймаг, сумд нийслэлээс иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа аж. Гэхдээ хөл хорио тогтоосон аймгуудаар дамжин өнгөрч болохыг аймгийн удирдлагууд хэлж байгаа юм. Аймаг, сумдын Онцгой комисс харилцан адилгүй шаардлага тавьж байгаа учраас та бүхэнд 21 аймгийн холбогдох дугаар, хязгаарлалт тогтоосон сумдын мэдээллийг хүргэж байна.
Долоодугаар сарын 13-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:
- Архангай аймаг- 70331111 /АОК/
- Баян-Өлгий аймаг- 70422483 /АОБГ/
- Баянхонгор аймаг- Долдугаар сарын 16-ныг хүртэл 20 сум бүгд хязгаарлалт тогтоосон 89920105 /АОБГ/
- Булган аймаг- Баян агт сум тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоосон 70342430 /АОБГ/
- Говь-Алтай аймаг- 77480101 /АОБГ/
- Говьсүмбэр аймаг- Гурван сум долдугаар сарын 20-н хүртэл хязгаарлалт тогтоосон 70543434 /ЗДТГ/
- Дархан-Уул аймаг- 70371212 /ЗДТГ/
- Дорнод аймаг- 70582233 /ЗДТГ/
- Дорноговь аймаг- Наймдугаар сарын 31-нийг хүртэл 14 сум бүгд хязгаарлалт тогтоосон 70521111 /ЗДТГ/
- Дундговь аймаг- 70592221 /Шуурхай штаб/
- Завхан аймаг- Гурван суманд долдугаар сарын 18-н хүртэл хяүгаарлалт тогтоосон 70461212 /ЗДТГ/
- Орхон аймаг- 70350119 /АОБГ/
- Өвөрхангай аймаг- 7032101
- Өмнөговь аймаг- 15 сум бүгд долдугаар сарын 20-н хүртэл хязгаарлалт тогтоосон 70530001
- Сүхбаатар аймаг-70510111 /ЗДТГ/
- Сэлэнгэ аймаг- Дөрвөн суманд долдугаар сарын 18-ныг хүртэл хязгаарлалт тогтоосон 7036101
- Төв аймаг- 70273570
- Увс аймаг- 70452222 /ЗДТГ/
- Ховд аймаг- 70433801 /АОБГ/
- Хөвсгөл аймаг- 70381101 /ЗДТГ/
- Хэнтий аймаг- 7056101 /АОБГ/
Иргэдийн тухайд вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй болон эхний тунгаа авсан мөн вакцинд хамрагдаагүй бол түргэвчилсэн шинжилгээ өгнө. Харин вакцины хос тунд хамрагдсан, Covid-19 халдвар авч эдгэсэн иргэд түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүй.