Хилчин офицер Онон голд живж байсан хүнийг аварчээ Хилчин офицер Онон голд живж байсан хүнийг аварчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хилчин офицер Онон голд живж байсан хүнийг аварчээ

2021 оны 7 сарын 19

Arslan.mn

Хилчин офицер хүний амь аварлаа. Тодруулбал энэ сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон голын эрэг дээр амралт, аялал зугаалгаар явж байсан нэг иргэн хөл алдан голд унахад түүнтэй хамт явсан 50 гаруй иргэн аварч чадалгүй голын урсгал даган гүйж байхтай хилийн 0132 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт таарсан байна.

Тэрбээр анх хүүхэд усанд живж, үхлүүт хөвж байна хэмээн хараад гол руу оржээ. Онон голын хувьд дундаж өргөн 80-160 метр бөгөөд, усны дундаж гүн нь 0.5-3 метр хүрдэг хөлгүй гол юм. Онон голоос живж буй хүнийг татан гаргахад 30 гаруй насны эрэгтэй хүн бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байжээ.

Эрэг дээр гарч ирсэн даруйд бусад хүмүүс анхны тусламжийг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аварлаа. Долоодугаар сарын 10-16-ны өдрүүдэд гол усанд нийт 22 хүн нас барсан гэсэн харалсалтай мэдээ байна. Тиймээс ард иргэдийг аялж, зугаалах үедээ сонор сэрэмжээ алдахгүй, зөв боловсон аялж зугаалахыг уриалж байна.

Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628923
0 эможи

keyboard_arrow_up